2012-04-25, 19:34
Дадлагажигч оюутны хөтөлбөр зарлаж байна

Хөтөлбөрийн зорилго нь ирээдүйн залуу удирдагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан хэрэгжүүлж буй шүүхийн шинэчлэл болон бусад хуулийн шинэчлэлийн санаачилга, үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах боломж олгох явдал юм. Хөтөлбөрт хамрагдсанаар Ерөнхийлөгчийн институцийн үйл ажиллагаанаас суралцаж, Төрийн ордонд бодлого боловсруулж буй үйл явцыг ажиглах, туршлага, нэр хүндтэй төрийн албан хаагч, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн, судлаач, жирийн иргэд зэрэг нийгмийн олон талын төлөөлөлтэй харилцаж, бодит практикаас суралцах боломжийг олгох болно.
Дадлагажигч оюутан нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан хэрэгжүүлж буй шүүхийн шинэчлэл болон бусад хуулийн шинэчлэлийн хөтөлбөр дээр ажиллана. Дадлагажигч оюутны гүйцэтгэх үндсэн ажил нь судалгаа хийх, статистик мэдээлэл цуглуулах, уулзалт зохион байгуулах, оролцох, тайлан, мэдээ бичих бусад захиргааны чиг үүргүүд багтана.
Дадлажигч оюутныг сонгохдоо дараах шалгуурыг авч үзнэ.
Хөтөлбөрт оролцож Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах хүсэл сонирхол, Манлайлах ур чадвар, Сурлагын үзүүлэлтийг харгалзах бөгөөд хөтөлбөрт гадаад, дотоодын хуулийн сургуулийн төгсөх ангийн оюутан оролцоно. Хөтөлбөрийн хугацаа 9 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 20 хүртэл 3 сар ба ажлын өдөр бүр 9.00-18.00 цагаар ажиллана. Дадлагажигч оюутанд ажиллах хугацааны унаа, хоолны мөнгийг олгох аж.
Илгээх | 113 хүн уншсан | Бичсэн: Тагшаа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл (0) | :
Шинэ нийтлэлүүд
(гарчиггүй)
...
(гарчиггүй)
...
(гарчиггүй)
...
(гарчиггүй)
...
Зорилго
11а ангийн нийт сурагчид эв нэгдэлтэй, дотно нягт харилцаатай, өөрийгөө илэрхийлэх болон бусдыг сонс...
X tuts Zuslan
...
X-Tuts Bytshan tenuulch
...
Толь - МАСК продакшн
...
Shine ue Tsagaan sar 2012
...
Танилцуулга
Сайншанд сумын 11 жилийн сургалттай 1-р сургуулийн 11a анги нь 39 сурагчтай (15охин 24хөвгүүн). Ан...
Танилцуулга
Сайншанд сумын 11 жилийн сургалттай 1-р сургуулийн 11a анги нь 39 сурагчтай (15охин 24хөвгүүн). Ан...
Hoshin shog 2012 x tuts tuuver
...
Shine ue - Nutag
...
X ТҮЦ - Алтан бэр Шинэ хошин шог
...
X-Tuts Bytshan tenuulch
...
Шинэ сэтгэгдлүүд
- Эртний хот Пальмир Palmyra /Ертөнцийн гайхамшиг/ бичлэгт Зочин: Найзаа энэ мэдээллүүдийг хаанаас авсан юм,Маш яаралтай хэлээд өгөөч FB:Г.