Тавтай морилно уу!

Ангийнхандаа зориулав

2012-04-21, 10:00

НАРНЫ ЧУЛУУ


Ирэх жил “нүүрсний” жил болох нь гарцаагүй юм. Би ч бусдын адил нүүрсийг шатаадаг, бас зардаг хэмжээнд л ойлгож ирсэн нөхөр. Саяхан геологи-минералогийн доктор Леонид Кизильштейны нэгэн сонирхолтой өгүүллийг олж үзсэн юм. Бодоод байхад манайхан баахан нүүрс, кокс, түүний үнэ цэнэ, хаана, хэнд, яаж зарах, ямар бэлэн ашиг олох тухай л ярина уу гэхээс чухам нүүрс гэж юу болох, түүнийг яаж боловсруулдаг, юу юу хийдгийг төдийлөн сайн мэддэггүй. Зарим нь нүүрсээ хурдан зарж идэхийн тулд нүүрс үнс болно гэж хүртэл номлох болсон. Гэтэл лав л ирэх жил коксны үнэ 30 гаруй хувь өснө гэж олон улсын шинжээчид дүгнэж байна. Аливаа юмыг ярихын тулд түүнийхээ талаар ядахдаа анхан шатны мэдлэгтэй байх ёстой гэдэгт би судлаачийн хувьд хатуу итгэдэг юм. Чухам эндээс л бид ирээдүй, хувь заяагаа шийдвэрлэх нь гарцаагүй. Ингээд энэ сонирхолтой өгүүллийг орчуулж бэлэг болгож байна…
ХХ зууны эх болж орчин үеийн ертөнцөд нефть, байгалийн хий гарч ирэх хүртэл нүүрс эрчим хүчний үндсэн эх булаг байжээ. Өнөөдөр дэлхийн эдийн засгийн нүүрсний хангалт 300 жилээр хэмжигдэж байхад нефтийнх 50 жил, байгалийн хийнх 70 жил л хүрэлцээтэй аж. Сүүлийн 100 жилд эрчим хүчний нөөцийн нийт хэрэглээнд нүүрсний эзлэх хувьд хоёр илүү дахин буурч байсан бол одоо мэргэжилтнүүд 2020 он гэхэд жилээс жилд өсөж, дахин байр сууриа эзэлнэ гэж тооцон гаргажээ.
Нүүрсийг системтэй ашиглаж эхэлсэн анхны баримт нь XIII зууны эхний хагасын Англид хамаардаг гэж европчууд үздэг аж. Энд тэд ахиад л өөрийгөө магтаж байна. Дорно Дахинд, түүний дотор Монголд зэс, ган хайлуулалт нэлээд хөгжингүй байсан ба түүндээ нүүрс ашиглаж байсан нь эргэлзээгүй. Нэг их ой модгүй монгол нутагт ялгуулсан армийн тэр их төмөр зэр зэвсгийг нүүрснээс өөр юугаар хайлуулж, цутгах билээ.
Ингээд XYIII зууны аж үйлдвэрийн хувьсгал болсноор нүүрс нь Английн эрчим хүчний үндсэн эх булаг болжээ. Нүүрсний энэ үүрэг ХХ зууны эх болж нефть, байгалийн хий гарах хүртэл хадгалагдсан байна. Эрчим хүчний ресурсын нийт хэрэглээнд нүүрсний эзлэх хувь 1900 онд 60 хувь, 1980 онд 27 хувь, 2000 онд 28 хувь олж буурчээ. Прогнозоос үзвэл 2020 он гэхэд нүүрсний хэрэглээ дахин 32 хувь болон өсч, цаашид улам нэмэгдэх юм байна.

Илгээх | 59 хүн уншсан | Бичсэн: Ganaa

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

(гарчиггүй)

...

(гарчиггүй)

...

(гарчиггүй)

...

(гарчиггүй)

...

Зорилго

11а ангийн нийт сурагчид эв нэгдэлтэй, дотно нягт харилцаатай, өөрийгөө илэрхийлэх болон бусдыг сонс...

X tuts Zuslan

...

X-Tuts Bytshan tenuulch

...

Толь - МАСК продакшн

...

Shine ue Tsagaan sar 2012

...

Танилцуулга

Сайншанд сумын 11 жилийн сургалттай 1-р сургуулийн 11a анги нь 39 сурагчтай (15охин 24хөвгүүн). Ан...

Танилцуулга

Сайншанд сумын 11 жилийн сургалттай 1-р сургуулийн 11a анги нь 39 сурагчтай (15охин 24хөвгүүн). Ан...

Hoshin shog 2012 x tuts tuuver

...

Shine ue - Nutag

...

X ТҮЦ - Алтан бэр Шинэ хошин шог

...

X-Tuts Bytshan tenuulch

...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 53295 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax