Нүүрсний коксжуулалт гэж юу вэ?
Коксжуулах ба хагас коксжуулах аргаар ихэвчлэн сайн чанарын нүүрс тухайлбал, коксждог болон чулуун нүүрсийг өндөр температурт (900-1100oС) боловсруулж, хар төмөрлөгийн үйлдвэрийн чухал хэрэгцээт түлш ба ангижруулагч кокс, байгаль орчинд хоргүй утаагүй түлш, нүүрсжсэн нүх сүвэрхэг материал зэрэг үндсэн хатуу бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хэрэглэж иржээ. Эдгээр үндсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх явцад бага хэмжээний шингэн бүтээгдэхүүн (давирхай ба задралын ус) ба хий дагалдан үүсдэг. Давирхай нь өмхий үнэртэй, бор өнгийн нунжгай бодис бөгөөд органик химийн үйлдвэрийн гол түүхий эд болдог. Давирхайг боловсруулан шатахуун, эм, бордоо, тэсрэх ба угаалгын бодис, будаг зэрэг 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, фенол, нафталин, антрацен, карбазол, хинолин, аналин, бензол зэрэг 270 гаруй химийн бодисыг гарган авах боломжтой. Хүрэн (исэлдсэн) нүүрс, занар зэрэг нь өндөр температурт коксжуулж сайн чанарын кокс гарган авахад тохиромжгүй бүхэллэг болон нүх сүвэрхэг чанар муутай байдаг. Ийм учраас түүнийг харьцангуй нам температурт (600-700oС) коксжуулж (энэ тохиолдолд хагас коксжуулалт гэнэ) үндсэн бүтээгдэхүүнээр хагас кокс, шингэн давирхай гарган авдаг. Хагас коксжуулалтын дараа үлдсэн хатуу бүтээгдэхүүнийг хагас кокс буюу нүүрсжсэн хатуу үлдэгдэл гэж нэрлэдэг. Түүнийг брикетлэн утаагүй түлш үйлдвэрлэдэг.
Илгээх | 574 хүн уншсан | Бичсэн: Ganaa
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл (0) | :
Шинэ нийтлэлүүд
(гарчиггүй)
...
(гарчиггүй)
...
(гарчиггүй)
...
(гарчиггүй)
...
Зорилго
11а ангийн нийт сурагчид эв нэгдэлтэй, дотно нягт харилцаатай, өөрийгөө илэрхийлэх болон бусдыг сонс...
X tuts Zuslan
...
X-Tuts Bytshan tenuulch
...
Толь - МАСК продакшн
...
Shine ue Tsagaan sar 2012
...
Танилцуулга
Сайншанд сумын 11 жилийн сургалттай 1-р сургуулийн 11a анги нь 39 сурагчтай (15охин 24хөвгүүн). Ан...
Танилцуулга
Сайншанд сумын 11 жилийн сургалттай 1-р сургуулийн 11a анги нь 39 сурагчтай (15охин 24хөвгүүн). Ан...
Hoshin shog 2012 x tuts tuuver
...
Shine ue - Nutag
...
X ТҮЦ - Алтан бэр Шинэ хошин шог
...
X-Tuts Bytshan tenuulch
...
Шинэ сэтгэгдлүүд
- Эртний хот Пальмир Palmyra /Ертөнцийн гайхамшиг/ бичлэгт Зочин: Найзаа энэ мэдээллүүдийг хаанаас авсан юм,Маш яаралтай хэлээд өгөөч FB:Г.














